Миний блогт тавтай морилно уу.

Сүлжээний протокол

Сүлжээний протокол
Компьютеруудын хоорондоо харилцдаг хэлийг сүлжээний протокол гэнэ. Өөрөөр хэлбэл сүлжээнд холбогдсон компьютерууд хоорондоо харилцах үндсэн зарчмыг протоколоор тодорхойлж өгнө. Компьютерийн сүлжээг байгуулахдаа компьютеруудыг хооронд нь физик холбох төхөөрөмж кабелиар холбохоос гадна компьютерууд хоорондоо харилцах үндсэн зарчим буюу протоколыг тодорхойлж өгөх шаардлагатай байдаг. Иймд протокол нь компьютеруудыг хооронд холбож мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй дүрмийн багц юм бөгөөд OSI загварын нэг буюу хэд хэдэн давхаргын функцуудыг хэрэгжүүлдэг.
1980-аад оны дундаас эхлэн хоорондоо ялгаатай локал сүлжээний маш олон төрөл гарч ирсэн. Иймд локал сүлжээнүүд нь ашиглаж байгаа протоколоос нь хамаарч хоорондоо ялгаатай 2 хэсэгт хуваагдсан.
a. Ижил бус технологиудтай сүлжээнүүдийг хооронд нь нэгтгэдэг routable протокол (LAN-to-LAN сүлжээний протокол буюу чиглүүлэгчтэй протокол)-оор холбогдсон
b. Ижил бус технологиудтай сүлжээнүүдийг хооронд нь нэгтгэдэггүй noroutable протоколоор холбогдсон

Ихэнх сүлжээний протокол хоорондоо зохицон ажилладаг хэд хэдэн протоколуудын цуглуулга байдаг. Энэхүү цуглуулгын бүрэлдэхүүнд багтаж байгаа протокол бүхэн өөрийн гэсэн үүрэг зориулалттай байдаг ч тэдгээрийг ерөнхийд нь 3 хэсэгт хувааж болно.
1. Application protocol - Эдгээр протоколууд нь OSI загварын дээд давхаргуудад харгалзах бөгөөд сүлжээнд өгөгдлийг оруулах болон хүлээн авах программуудын хоорондох харилцааг зохицуулна. Дараах аpplication protocol-ууд өргөн хэрэглэгддэг.
• APPC (Advanced Program to Program Communication) – IBM фирмээс гаргасан peer–to–peer сүлжээнд зориулсан SNA протоколын бүрэлдэхүүнд компьютеруудад хэрэглэнэ.
Òбагтдаг протокол. Ихэвчлэн AS/400
• FTAM (File Transfer Access and Management) – OSI загварын файл дамжуулахад зориулагдсан протокол
• Х.400 – CCITT-ээс гаргасан электрон шуудан дамжуулахад зориулагдсан протокол
• Х.500 - CCITT-ээс гаргасан файл дамжуулахад зориулагдсан протокол
• SMTP (Simple Mail Transfer Protocol) – Internet протоколын бүрэлдэхүүнд багтдаг электрон шуудан дамжуулахад зориулагдсан протокол
FTP (File Transfer Protocol) - Internet протоколын бүрэлдэхүүнд багтдаг файл дамжуулахад зориулагдсан протокол
• SNMP (Simple Network Management Protocol) - Internet протоколын бүрэлдэхүүнд багтдаг сүлжээг удирдахад зориулагдсан протокол
• Telnet - Internet протоколын бүрэлдэхүүнд багтдаг алсын хэрэглэгчтэй харилцахад зориулагдсан протокол
- Apple фирмийн гаргасан сүлжээний протокол
Ò• AppleTalk and Apple Share
• AFP (AppleTalk Filing Protocol) - Apple фирмийн гаргасан файл дамжуулахад зориулагдсан протокол
• DAP (Data Access Protocol) – DECnet протоколд багтдаг файл дамжуулахад зориулагдсан протокол
2. Transfort protocol – Эдгээр протоколууд нь сүлжээнд холбогдсон компьютеруудын хооронд өгөгдлийг үнэн зөв алдаагүйгээр дамжуулахад зориулагдсан. Дараах transfort protocol-ууд өргөн хэрэглэгддэг.
• TCP (Transmission Control Protocol) – TCP/IP протоколын бүрэлдэхүүнд багтдаг өгөгдлийг дамжуулах протокол
• SPX – Novell-ийн гаргасан IPX/SPX (Internetwork Packet exchange/Sequential Packet eXchange) протоколын бүрэлдэхүүнд багтдаг өгөгдлийг дамжуулах протокол
• NWLink – Microsoft-ийн гаргасан IPX/SPX протоколын бүрэлдэхүүнд багтдаг өгөгдлийг дамжуулах протокол
• NetBEUI [NetBIOS (Network Basic Input/Output System) extended user interface] – сүлжээнд холбогдсон компьютеруудын хооронд өгөгдлийг дамжуулах албан ёсны протокол
• АТР (AppleTalk Transaction Protocol) , NBP (Name Binding Protocol) – Apple-ийн гаргасан өгөгдлийг дамжуулах протоклууд
3. Network protocol – Эдгээр протоколууд нь сүлжээгээр өгөгдлийн явах чиглэлийг тогтоож өгөх бөгөөд өгөгдлийг дамжуулах үед гарах алдааг хянаж, хэрэгцээтэй үед өгөгдлийг буцааж дамжуулна. Дараах network protocol-ууд өргөн хэрэглэгддэг:
• IP (Internet Protocol) – TCP/IP протоколын бүрэлдэхүүнд багтдаг пакетуудыг дамжуулагч протокол
• IPX (Internetwork Packet eXchange) - NetWare фирмийн гаргасан пакетуудыг чиглүүлэгч ба илгээгч протокол
• DDP (Datagram Devilery Protocol) – AppleTalk фирмийн гаргасан өгөгдлийг дамжуулах протокол
Орчин үед сүлжээг байгуулахад дараах протоколуудыг хамгийн өргөн хэрэглэж байна. Үүнд:
• TCP/IP – Internet болон бусад сүлжээнд ашиглагддаг сүлжээний маш олон төрлийг дэмждэг стандарт протоколуудын цуглуулга
• NetBEUI – Microsoft фирмийн гаргасан сүлжээний бүх бүтээгдэхүүнүүдийг дэмждэг протокол
• Х.25 – CCIT-ээс гаргасан пакет холболттой сүлжээний протокол
• IPX/SPX and NWLink – Novell фирмийн гаргасан сүлжээний протоколуудын цуглуулга
• АРРС – IBM фирмийн гаргасан peer-to-peer сүлжээнд зориулсан SNA протоколын бүрэлдэхүүнд багтдаг протокол
• DECnet – Digital фирмийн компьютеруудыг Ethernet сүлжээнд холбох зорилгоор гаргасан протокол
Эдгээрээс гадна LAN протоколууд, WAN протоколууд, Routing протоколууд байдаг.
LAN протоколууд OSI загварын физик ба өгөдлийн давхаргад ажилладаг ба ялгаатай олон төрлийн LAN медиа холбоог тодорхойлдог.
WAN протоколууд нь OSI загварын доод түвшний 3 давхаргад ажилладаг ба олон төрлийн медиа холбоог (сүлжээг - comminication) өргөн уудам газар нутагт тодорхойлдог. Харин Routing протоколууд нь сүлжээний давхаргын протоколууд юм.