IP address - IP хаяг
Internet Protocol (IP) address буюу IP хаяг гэдэг нь сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүд (nodes) хоорондоо харилцахдаа Internet Protocol - Интернет Протокол хэрэглэж байгаа компьютерын сүлжээний төхөөрөмжүүдэд оноосон тоон таних тэмдэг (логик хаяг) юм. Хэдийгээр IP хаягууд нь хоёртын тооллоор хадгалагддаг боловч дэлгэцэнд харуулахдаа хүнд илүү ойлгомжтой 192.168.0.1 (IPv4) эсвэл 2001:db8:0:1234:0:567:1:1 (IPv6) гэх мэт хэлбэрээр гаргадаг. IP хаягийн үүргийг дараахи хэлбэрээр тодорхойлжээ: "Нэр нь бидний хайж байгаа зүйлийг тодорхойлдог. Хаяг (address) нь хаана байгааг нь харуулдаг. Зам (route) нь яаж тэнд очихыг харуулдаг юм."

TCP/IP (Transmission Control Protocol/Internet
Protocol) анх зохион бүтээхдээ IP хаягийг 32-бит тоогоор тодорхойлсон бөгөөд
Internet Protocol Version 4 (IPv4) буюу IPv4 хувилбар нэрээр одоо ч гэсэн
хэрэглэгдсээр байгаа болно. Гэсэн хэдий ч интернетийн хурдацтай өсөлтийн улмаас
IPv4 хаягийн нөөц хүрэлцээгүй болж байгаа учраас шинэ хаягийн систем - IPv6-г
128-бит хэрэглэн боловсруулжээ.
Интернет Протокол нь сүлжээнүүдийн хооронд мэдээллийн багцуудыг
чиглүүлэх үүрэгтэй бөгөөд IP хаягууд нь сүлжээний бүтэц, зам дээр мэдээллийн эх
үүсвэр болон хүрэх төхөөрөмжийн байрлалыг тодорхойлж байдаг. Энэ зорилгоор IP
хаягны зарим бит (bit)-үүд нь дэд сүлжээ (subnet) тодорхойлоход хэрэглэгддэг.
CIDR (Classless Inter-Domain Routing) бичлэгээр бол дэд сүлжээг
тодорхойлогч битийг IP хаягны ард 192.168.100.1/16 байдлаар тэмдэглэдэг. IP
хаяг нь дотоод (дотоод сүлжээнд хэрэглэх) болон гадаад (интернет, WAN сүлжээнд)
байж болно.
IP хаягны эхэн үеийн стандартуудад IP хаягийг үүнийг компьютер
эсвэл сүлжээний төхөөрөмж тус бүрд онцгойгоор зааж өгсөн байхаар төлөвлөж
байжээ. Гэсэн хэдий ч хувийн буюу дотоод сүлжээнүүд олноор гарч ирэхэд заавал
тус тусдаа IP хаягтай байх нь хүрэлцээгүй болохоор байсан тул RFC 1918 стандарт
гаргасан бөгөөд энэ стандартын дагуу хэн ч, хаана ч дотоод сүлжээндээ хэрэглэж
болохоор дотоод IP хаягуудыг тодорхойлж өгсөн. Харин эдгээр дотоод сүлжээнүүд
нь интернетд хандахдаа NAT - Network Address Translation ашиглан нэгдсэн нэг
гадаад хаягаар хандаж болдог байна.
Дэлхий дээрх IP хаягны зохион байгуулалт, бүртгэлийг Internet
Assigned Numbers Authority (IANA) байгууллага хариуцдаг. Энэ байгууллага бүс
нутгийн 5 бүртгэлийн байгууллагатай хамтран улс улсын интернетийн үйлчилгээ
үзүүлэгч (ISP) байгууллагууд болон бусад талуудад IP хаягуудыг хуваарилан
өгдөг.
IP хувилбарууд
Одоогоор IP хаягийн 2 хувилбар байгаа бөгөөд тус бүрдээ IP
хаягийг өөр өөрөөр тодорхойлдог.
IPv4 хаягууд нь олон жил хэрэглэгдсэн маш түгээмэл учраас IP
хаяг буюу IP Address гэсэн нөхцөлд ихэвчлэн IPv4 хаяг байдаг.
IPv4 хаяг нь 32-бит (4 байт) хаяг хэрэглэдэг учраас байх
боломжит онцгой хаяг нь 4,294,967,296 буюу 2-н 32 зэрэгт юм. Дотоод сүлжээ
болон multicast хаягийн оноолтыг хасвал интернетд байж гадаад хаяг нь 4 сая ч
хүрэхгүй байгаа бөгөөд хэзээ нэгэн цагт энэ хаягууд дуусах нь ойлгомжтой юм.
Энэхүү хязгаарлагдмал байдал нь улам бүр IPv6 хувилбар руу шилжих шилжилтийг
тодорхой хэмжээгээр хурдлуулж байгаа билээ.
IPv4 хаяг нь бутархайн цэгээр тусгаарласан, тус бүрдээ 0-ээс 255
хүртэл 4 хэсэг тооноос (жишээ нь 202.131.224.2 гэх мэт) бүтдэг. Хэсэг тус бүр
нь 8-бит хаягийг илэрхийлэх ба octet гэж нэрлэгддэг. IPv4 хаягийг хоёртын
тоолол (binary) эсвэл арван зургаатын (hexadecimal) тооллоор бичих боломжтой.
Хөрвүүлэх үед октет тус бүрийг нэг тоо гэж үзэн, жишээ нь 255.255.0.0-г
FF.FF.00.00 байдлаар хөрвүүлдэг.