Миний блогт тавтай морилно уу.

Интернэт программчлал

Wamp болон xampp программ интернэт программчлалд ямар үүрэг гүйцэтгэх вэ?
Интернетгүй үед вэб хөгжүүлэх орчинг бүрдүүлж өгдөг сервер.
WAMP нь WINDOWS, Linux-ийн орчинд ажилладаг, APACHE, MYSQL, PHP-ийг ашигладаг.
XAMPP аль ч үйлдлийн системд ажиллах боломжтой, APACHE, MYSQL, PHP , PERL-ийг ашигладаг.

Wordpress гэж юу вэ? 
Wordpress-ийг суулгахдаа wamp&xampp-ийн аль хавтаст суулгах вэ?
PHP, MySQL дээр суурилсан үнэгүй OPEN SOURCE блог, агуулга удирдах систем юм.
Wordpress-ийг суулгахдаа wamp&xampp-ийн аль нэг программыг суулган дараах хавтаст хуулж өгнө.
Wamp- C:\wamp\www
Xampp- C:\xampp\htdocs
Үүний дараагаар интернэт хөтчийнхөө URL бичих хэсэгт Localhost/Wordpress гэж дуудаж өгсөнөөр тус программыг суулгах хэсэг гарч ирнэ.

Анхаарах зүйл:
Та Wordpress-ийг сервер программд ямар нэртэй хадгалсанаас хамааруулан интернэт хөтчийнхөө URL бичих хэсэгт Localhost/хавтасныхаа нэрийг бичнэ.
Өгөгдлийн сан үүсгэсэн байх. Үүнийг Localhost-оор Wamp&Xampp программ руугаа хандан PhpMyAdmin сонголтыг сонгон Өгөгдлийн санг үүсгэх
Админ хэрэглэгч үүсгэх: Localhost/PhpMyAdmin/Privileges хэсэгт админ хэрэглэгч үүсгэх
Wordpress программд plugin суулгах арга
Плагин гэдэг нь тухайн вэб сайтад шаардагдаж болох нэмэлт жижиг программуудыг хэлнэ.
Wordpress-д зориулан Шинээр бүтээгдсэн, Саяхан шинэчлэгдсэн боло хамгийн түгээмэл плагинууд байдаг.
Плагин суулгахдаа Админы цэс дахь Plugin хэсэгт даран өөрт хэрэгтэй плагинаа татан суулгана. Идэвхжүүлэхдээ Activate хийж өгнө.
Wordpress-д файл байршуулах хэмжээ болон мэдээлэл оруулах хэмжээг хэрхэн өөрчилдөг вэ?
Файл байршуулах хэмжээг 2 аргаар өөрчилж болдог.
Плагин суулгах: Upload Max File Size гэх мэт файлын хэмжээг нэмэгдүүлдэг плагинууд олон байдаг.
php.ini файлд тохиргоо хийх: Notepad программ дээр php.ini файлыг нээн post_max_size, upload_max_filesize хэмжээнүүдийг өөрчилнө.
Wordpress программын хэлийг монгол болгох
.mo өргөтгөлтэй монгол хэл рүү хөрвүүлэх файлыг татан C:\wamp\www\wordpress\wp-content хавтасанд Languages хавтас нээн хуулж дараах тохиргоог хийнэ.
Wordpress программаа нээн тохиргооны/Settings/ хэсэгт Site Language хэсгээс МN гэсэн сонголтыг сонгон хадгалах товчыг дарна.
Wordpress программд цэс үүсгэх дарааллыг бичнэ үү?
Шинэ бичлэг нэмэх гэсэн товчыг дарна. Гарч ирэх цонхонд гарчиг хэсэгт гарчиг оруулна. Мэдээлэл нэмэх хэсэгт мэдээллээ оруулна.
Нийтлэл оруулсны дараа баруун талын тохиргоо хэсэгт Category  хэсэгт шинэ ангилал үүсгэх эсвэл аль Category-т мэдээлэл оруулах гэж байгааг сонгон Publish хийж өгнө.
Виртуал хост хэрхэн үүсгэх вэ?
Symfony фрэймворкыг ажиллуулахдаа олон үйлдэл хийх шаардлаггүй бөгөөд, үүнийг та VIRTUAL HOST тохиргоо хийн шийдэх боломжтой.

Сүлжээний протокол

Сүлжээний протокол
Компьютеруудын хоорондоо харилцдаг хэлийг сүлжээний протокол гэнэ. Өөрөөр хэлбэл сүлжээнд холбогдсон компьютерууд хоорондоо харилцах үндсэн зарчмыг протоколоор тодорхойлж өгнө. Компьютерийн сүлжээг байгуулахдаа компьютеруудыг хооронд нь физик холбох төхөөрөмж кабелиар холбохоос гадна компьютерууд хоорондоо харилцах үндсэн зарчим буюу протоколыг тодорхойлж өгөх шаардлагатай байдаг. Иймд протокол нь компьютеруудыг хооронд холбож мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй дүрмийн багц юм бөгөөд OSI загварын нэг буюу хэд хэдэн давхаргын функцуудыг хэрэгжүүлдэг.
1980-аад оны дундаас эхлэн хоорондоо ялгаатай локал сүлжээний маш олон төрөл гарч ирсэн. Иймд локал сүлжээнүүд нь ашиглаж байгаа протоколоос нь хамаарч хоорондоо ялгаатай 2 хэсэгт хуваагдсан.
a. Ижил бус технологиудтай сүлжээнүүдийг хооронд нь нэгтгэдэг routable протокол (LAN-to-LAN сүлжээний протокол буюу чиглүүлэгчтэй протокол)-оор холбогдсон
b. Ижил бус технологиудтай сүлжээнүүдийг хооронд нь нэгтгэдэггүй noroutable протоколоор холбогдсон

Ихэнх сүлжээний протокол хоорондоо зохицон ажилладаг хэд хэдэн протоколуудын цуглуулга байдаг. Энэхүү цуглуулгын бүрэлдэхүүнд багтаж байгаа протокол бүхэн өөрийн гэсэн үүрэг зориулалттай байдаг ч тэдгээрийг ерөнхийд нь 3 хэсэгт хувааж болно.
1. Application protocol - Эдгээр протоколууд нь OSI загварын дээд давхаргуудад харгалзах бөгөөд сүлжээнд өгөгдлийг оруулах болон хүлээн авах программуудын хоорондох харилцааг зохицуулна. Дараах аpplication protocol-ууд өргөн хэрэглэгддэг.
• APPC (Advanced Program to Program Communication) – IBM фирмээс гаргасан peer–to–peer сүлжээнд зориулсан SNA протоколын бүрэлдэхүүнд компьютеруудад хэрэглэнэ.
Òбагтдаг протокол. Ихэвчлэн AS/400
• FTAM (File Transfer Access and Management) – OSI загварын файл дамжуулахад зориулагдсан протокол
• Х.400 – CCITT-ээс гаргасан электрон шуудан дамжуулахад зориулагдсан протокол
• Х.500 - CCITT-ээс гаргасан файл дамжуулахад зориулагдсан протокол
• SMTP (Simple Mail Transfer Protocol) – Internet протоколын бүрэлдэхүүнд багтдаг электрон шуудан дамжуулахад зориулагдсан протокол
FTP (File Transfer Protocol) - Internet протоколын бүрэлдэхүүнд багтдаг файл дамжуулахад зориулагдсан протокол
• SNMP (Simple Network Management Protocol) - Internet протоколын бүрэлдэхүүнд багтдаг сүлжээг удирдахад зориулагдсан протокол
• Telnet - Internet протоколын бүрэлдэхүүнд багтдаг алсын хэрэглэгчтэй харилцахад зориулагдсан протокол
- Apple фирмийн гаргасан сүлжээний протокол
Ò• AppleTalk and Apple Share
• AFP (AppleTalk Filing Protocol) - Apple фирмийн гаргасан файл дамжуулахад зориулагдсан протокол
• DAP (Data Access Protocol) – DECnet протоколд багтдаг файл дамжуулахад зориулагдсан протокол
2. Transfort protocol – Эдгээр протоколууд нь сүлжээнд холбогдсон компьютеруудын хооронд өгөгдлийг үнэн зөв алдаагүйгээр дамжуулахад зориулагдсан. Дараах transfort protocol-ууд өргөн хэрэглэгддэг.
• TCP (Transmission Control Protocol) – TCP/IP протоколын бүрэлдэхүүнд багтдаг өгөгдлийг дамжуулах протокол
• SPX – Novell-ийн гаргасан IPX/SPX (Internetwork Packet exchange/Sequential Packet eXchange) протоколын бүрэлдэхүүнд багтдаг өгөгдлийг дамжуулах протокол
• NWLink – Microsoft-ийн гаргасан IPX/SPX протоколын бүрэлдэхүүнд багтдаг өгөгдлийг дамжуулах протокол
• NetBEUI [NetBIOS (Network Basic Input/Output System) extended user interface] – сүлжээнд холбогдсон компьютеруудын хооронд өгөгдлийг дамжуулах албан ёсны протокол
• АТР (AppleTalk Transaction Protocol) , NBP (Name Binding Protocol) – Apple-ийн гаргасан өгөгдлийг дамжуулах протоклууд
3. Network protocol – Эдгээр протоколууд нь сүлжээгээр өгөгдлийн явах чиглэлийг тогтоож өгөх бөгөөд өгөгдлийг дамжуулах үед гарах алдааг хянаж, хэрэгцээтэй үед өгөгдлийг буцааж дамжуулна. Дараах network protocol-ууд өргөн хэрэглэгддэг:
• IP (Internet Protocol) – TCP/IP протоколын бүрэлдэхүүнд багтдаг пакетуудыг дамжуулагч протокол
• IPX (Internetwork Packet eXchange) - NetWare фирмийн гаргасан пакетуудыг чиглүүлэгч ба илгээгч протокол
• DDP (Datagram Devilery Protocol) – AppleTalk фирмийн гаргасан өгөгдлийг дамжуулах протокол
Орчин үед сүлжээг байгуулахад дараах протоколуудыг хамгийн өргөн хэрэглэж байна. Үүнд:
• TCP/IP – Internet болон бусад сүлжээнд ашиглагддаг сүлжээний маш олон төрлийг дэмждэг стандарт протоколуудын цуглуулга
• NetBEUI – Microsoft фирмийн гаргасан сүлжээний бүх бүтээгдэхүүнүүдийг дэмждэг протокол
• Х.25 – CCIT-ээс гаргасан пакет холболттой сүлжээний протокол
• IPX/SPX and NWLink – Novell фирмийн гаргасан сүлжээний протоколуудын цуглуулга
• АРРС – IBM фирмийн гаргасан peer-to-peer сүлжээнд зориулсан SNA протоколын бүрэлдэхүүнд багтдаг протокол
• DECnet – Digital фирмийн компьютеруудыг Ethernet сүлжээнд холбох зорилгоор гаргасан протокол
Эдгээрээс гадна LAN протоколууд, WAN протоколууд, Routing протоколууд байдаг.
LAN протоколууд OSI загварын физик ба өгөдлийн давхаргад ажилладаг ба ялгаатай олон төрлийн LAN медиа холбоог тодорхойлдог.
WAN протоколууд нь OSI загварын доод түвшний 3 давхаргад ажилладаг ба олон төрлийн медиа холбоог (сүлжээг - comminication) өргөн уудам газар нутагт тодорхойлдог. Харин Routing протоколууд нь сүлжээний давхаргын протоколууд юм.

Компьютерийн сүлжээ гэж юу вэ?

Компьютерийн сүлжээ гэж юу вэ?
            Компьютерийн сүлжээний хөгжлийн түүх нь компьютер үүсэж хөгжиж эхэлсэн 1950-1960-д оны үеэс эхэлнэ. 1950-аад онд цоолсон картнуудыг ашиглан боловсруулдаг “эртний” компьютерүүд ашиглагдаж эхэлсэн. Гэхдээ энэ үед дэлхий дээрх нийт компьютерүүд хэдхэн арваар тоологдохоор тун цөөхөн байжээ. Иймд эдгээрийг хооронд нь холбох гайхамшигт санаа хэний ч толгойд ордоггүй байсан биз. 1960-аад онд компьютерүүдийг mainframe гэж нэрлэгдэх гол толгой компьютерт холбож сүлжээ үүсгэх технологи гарч ирсэн. 1970-аад онд компьютерийн оврын хэмжээ эрс жижгэрч, мөн томхон байгууллага, пүүс корпораци, их дээд сургуулиуд өөрсдийн mainframe компьютер дээрээ мэдээллийн сан (database) үүсгэж, уг сүлжээнд байгаа бусад компьютерүүд нь энэ мэдээллийн санд холбогдож мэдээлэл авч болдог шинэ технологи дэлгэрсэн. Тэгвэл 1980-аад онд микрокомпьютер буюу хувь хүн, жижиг бизнесийн хэрэглээний компьютерүүд гарч ирж, эхэндээ сүлжээнд холболгүй ашигладаг байснаа удалгүй хооронд нь юм уу майнфрэймд холбож сүлжээ үүсгэж эхэлсэн байна. Микрокомпьютерүүд дэлхий даяар хурдацтай тархсан тул, 1990-ээд онд эдгээрийг түшиглэсэн client-server бүтэцтэй сүлжээ ихэд дэлгэрсэн байна. Тэгвэл өнөөг хүртэл компьютерийн сүлжээ асар хурдацтай хөгжиж мэдээлэл технологийн дэлхийг бүрхсэн асар том торон сүлжээг үүсгэж чадсан түүхтэй. Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн гол тулгуур нь компьютер бөгөөд даяаршилсан мэдээллийн хөдөлгөгч хүч нь компьютерийн сүлжээ юм. Компьютерийн сүлжээний хөгжлийн нэг жишээ бол мэдээж интернет юм. Компьютерийн сүлжээ нь өнөөгийн нийгмийн чухал хэрэгцээний нэг, нийгмийн хөгжлийг тодорхойлогч компьютертэй салшгүй холбоотой. Мөн даяаршилсан нийгмийн гол мөн чанар, дэлхий нийтийн улс гүрэн, хүн төрөлхтний хоорондын харилцаа холбоо, мэдээллийн процессын автоматжуулалтын хамгийн гол гүүр нь компьютерийн сүлжээ юм. Компьютерийн сүлжээ гэдэг нь хэд хэдэн компьютер хоорондоо холбогдон мэдээлэл болон эх сурвалжууд, нэмэлт төхөөөрөмжүүдийг хамтран ашиглах боломжоор хангагдахыг хэлнэ. Сүлжээний хэрэглэгчид нь файл, принтер, бусад зүйлээ хамтарч хэрэглэж болохоос гадна цахилгаан мэдээ илгээж, өөр компьютераас програмаа ажиллуулж болно. Компьютерийн сүлжээ нь олон тооны төхөөрөмжийг тусгай протокол, техник хэрэгслийн тусламжтайгаар хооронд нь холбон нэг төхөөрөмжөөс нөгөө рүү өгөгдөл дамжуулах, хүлээн авах, нэгдсэн нэг мэдээллийн бааз руу хандах боломжийг хэрэглэгчид олгодог. Компьютерүүдийг сүлжээнд холбохын тулд тэдгээрийн холболтын техник хангамжийн болон програм хангамжийн орчинг бүрдүүлж өгөх шаардлагатай. Энд физик холболт хийх болон тэдгээрийг програм хангамжаар холбох олон боломжууд бий. Компьютерийн хамгийн том сүлжээ нь Интернет юм. Интернетийн сүлжээнд дэлхийн сая сая компьютер холбогдон ямар ч үед хүссэн мэдээллээ авах боломжтой байдаг бол тодорхой нэг хүрээнд нэг байгууллага өөрийн дотоод сүлжээтэй байгаад байгууллага дотроо мэдээллээ солилцдог байх жишээтэй. Сүлжээний өөр нэг жишээ бол нисэх онгоцны буудал, мөн супермаркетууд дахь төлбөрөө хийдэг касс, дэлгүүрийн дотоод сүлжээнд холбогдсоноор барааны үнийн мэдээллийн бааз руу хандан аль бараа ямар үнэтэйг харах боломжтой байдаг. Компьютерийн сүлжээний үүслийг нэг компьютерээс нөгөө компьютерт шилжин ажиллуулдаг дискийн үйл ажиллагаанаас анх сэдсэн түүхтэй. Ийм дискийг sneakernet гэж нэрлэдэг байна. Харин сүлжээнд холбогдоогүй, дангаараа ажилладаг компьютерийг Standalone computer гэнэ. Сүлжээний үнэт зүйлсэд дараах боломжуудыг тооцдог.
            1. Мэдээллийг хамтран хуваалцахыг зөвшөөрсөн бүлэг (group) үүсгэж болдог. Энд мэдээллийг хамтран хуваалцахдаа мэдээллээ тусгай аргаар оруулж өгдөг. Олон хэрэглэгчтэй сүлжээнд тусгай нууц үгээр хандах эрхтэй болгож болно.
            2. Мэдээллийг хамтран хуваалцах (sharing) нь мессеж, баримт бичиг болон файлуудыг хэрэглэгчдийн хооронд дамжуулж чаддаг.
            3. Төхөөрөмжүүдийг хамтран ашиглах (device sharing) нь бүлгийн хэрэглэгчдэд хэвлэгч (printer), факсын машин (fax machine), дүрс оруулагч (scanner) болон бусад олон нэмэлт төхөөрөмжүүдийг сүлжээнд холбогдсон аль ч компьютерээс ашиглах боломж олгодог. Компьютерүүдийг сүлжээнд холбохдоо кабель утасны аль нэг төрлийг ашиглан холбодог. Сүлжээ нь сүлжээний програм хангамж, сүлжээний техник хангамж, ажиллуулах програм гэсэн 3 хэсгээс тогтоно.
            Сүлжээний техник хангамжийн орчин. Сүлжээний техник хангамж нь компьютерүүд хоорондоо холбогдоход зориулсан физик компонентууд юм. Сүлжээний адаптер, сүлжээний кабель, hub, repeater, switch, router, brouter, модем, repeater, bridge, wireless гэх мэт физик төхөөрөмжүүдээс гадна кабель утсанд холбодог толгой буюу connector, transceiver, vampire tape, сүлжээний бахь, сүлжээний хэвийн ажиллагааг шалгадаг тестер гэх зэргийг мөн авч үзнэ. Зарим төхөөрөмжүүдийг сүлжээний үйлдлийн системд таниулж өгөх шаардлагатай байдаг.
            Сүлжээний програм хангамжийн орчин гэдэгт сүлжээний компьюте- рүүдийг бусад компьютерүүдтэй нь холбох интерфейс болж байдаг сүлжээний үйлдлийн систем, сүлжээний протокол зэргийг ойлгоно.

            Ажиллуулах програм нь сүлжээний хэрэглэгчийн интерфэйс, мэдээлэл, файл, график, видео, принтер ба дискийн хэрэглэлтийн зөвшөөрөл тогтоох програмаас тогтоно. Үүний нэг жишээ нь client-server юм. 

IP address - IP хаяг

IP address - IP хаяг
             Internet Protocol (IP) address буюу IP хаяг гэдэг нь сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүд (nodes) хоорондоо харилцахдаа Internet Protocol - Интернет Протокол хэрэглэж байгаа компьютерын сүлжээний төхөөрөмжүүдэд оноосон тоон таних тэмдэг (логик хаяг) юм. Хэдийгээр IP хаягууд нь хоёртын тооллоор хадгалагддаг боловч дэлгэцэнд харуулахдаа хүнд илүү ойлгомжтой 192.168.0.1 (IPv4) эсвэл 2001:db8:0:1234:0:567:1:1 (IPv6) гэх мэт хэлбэрээр гаргадаг. IP хаягийн үүргийг дараахи хэлбэрээр тодорхойлжээ: "Нэр нь бидний хайж байгаа зүйлийг тодорхойлдог. Хаяг (address) нь хаана байгааг нь харуулдаг. Зам (route) нь яаж тэнд очихыг харуулдаг юм."
TCP/IP (Transmission Control Protocol/Internet Protocol) анх зохион бүтээхдээ IP хаягийг 32-бит тоогоор тодорхойлсон бөгөөд Internet Protocol Version 4 (IPv4) буюу IPv4 хувилбар нэрээр одоо ч гэсэн хэрэглэгдсээр байгаа болно. Гэсэн хэдий ч интернетийн хурдацтай өсөлтийн улмаас IPv4 хаягийн нөөц хүрэлцээгүй болж байгаа учраас шинэ хаягийн систем - IPv6-г 128-бит хэрэглэн боловсруулжээ.
Интернет Протокол нь сүлжээнүүдийн хооронд мэдээллийн багцуудыг чиглүүлэх үүрэгтэй бөгөөд IP хаягууд нь сүлжээний бүтэц, зам дээр мэдээллийн эх үүсвэр болон хүрэх төхөөрөмжийн байрлалыг тодорхойлж байдаг. Энэ зорилгоор IP хаягны зарим бит (bit)-үүд нь дэд сүлжээ (subnet) тодорхойлоход хэрэглэгддэг. CIDR (Classless Inter-Domain Routing) бичлэгээр бол дэд сүлжээг тодорхойлогч битийг IP хаягны ард 192.168.100.1/16 байдлаар тэмдэглэдэг. IP хаяг нь дотоод (дотоод сүлжээнд хэрэглэх) болон гадаад (интернет, WAN сүлжээнд) байж болно.
IP хаягны эхэн үеийн стандартуудад IP хаягийг үүнийг компьютер эсвэл сүлжээний төхөөрөмж тус бүрд онцгойгоор зааж өгсөн байхаар төлөвлөж байжээ. Гэсэн хэдий ч хувийн буюу дотоод сүлжээнүүд олноор гарч ирэхэд заавал тус тусдаа IP хаягтай байх нь хүрэлцээгүй болохоор байсан тул RFC 1918 стандарт гаргасан бөгөөд энэ стандартын дагуу хэн ч, хаана ч дотоод сүлжээндээ хэрэглэж болохоор дотоод IP хаягуудыг тодорхойлж өгсөн. Харин эдгээр дотоод сүлжээнүүд нь интернетд хандахдаа NAT - Network Address Translation ашиглан нэгдсэн нэг гадаад хаягаар хандаж болдог байна.
Дэлхий дээрх IP хаягны зохион байгуулалт, бүртгэлийг Internet Assigned Numbers Authority (IANA) байгууллага хариуцдаг. Энэ байгууллага бүс нутгийн 5 бүртгэлийн байгууллагатай хамтран улс улсын интернетийн үйлчилгээ үзүүлэгч (ISP) байгууллагууд болон бусад талуудад IP хаягуудыг хуваарилан өгдөг.
IP хувилбарууд
        Одоогоор IP хаягийн 2 хувилбар байгаа бөгөөд тус бүрдээ IP хаягийг өөр өөрөөр тодорхойлдог.
IPv4 хаягууд нь олон жил хэрэглэгдсэн маш түгээмэл учраас IP хаяг буюу IP Address гэсэн нөхцөлд ихэвчлэн IPv4 хаяг байдаг.
IPv4 хаяг нь 32-бит (4 байт) хаяг хэрэглэдэг учраас байх боломжит онцгой хаяг нь 4,294,967,296 буюу 2-н 32 зэрэгт юм. Дотоод сүлжээ болон multicast хаягийн оноолтыг хасвал интернетд байж гадаад хаяг нь 4 сая ч хүрэхгүй байгаа бөгөөд хэзээ нэгэн цагт энэ хаягууд дуусах нь ойлгомжтой юм. Энэхүү хязгаарлагдмал байдал нь улам бүр IPv6 хувилбар руу шилжих шилжилтийг тодорхой хэмжээгээр хурдлуулж байгаа билээ.
IPv4 хаяг нь бутархайн цэгээр тусгаарласан, тус бүрдээ 0-ээс 255 хүртэл 4 хэсэг тооноос (жишээ нь 202.131.224.2 гэх мэт) бүтдэг. Хэсэг тус бүр нь 8-бит хаягийг илэрхийлэх ба octet гэж нэрлэгддэг. IPv4 хаягийг хоёртын тоолол (binary) эсвэл арван зургаатын (hexadecimal) тооллоор бичих боломжтой. Хөрвүүлэх үед октет тус бүрийг нэг тоо гэж үзэн, жишээ нь 255.255.0.0-г FF.FF.00.00 байдлаар хөрвүүлдэг.